ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газар тус дүүргийн Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх болон, Замын цагдаагийн тасагтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны  чиглэлээр хийсэн ажил, түүний чанар үр дүнгийн талаар хэлэлцэж, цаашид хэргийн шийдвэрлэлтийг сайжруулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэхэд анхаарч ажиллахыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгасан байна.