УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунтай "Худал мэдээлэл тараах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр ярилцлаа.
Өдөрлөгийн үеэр дээрх байгууллагын алба хаагчидтай хамтран нийт 30 гаруй иргэнд мэдээ, мэдээлэл, хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн ба өдөрлөгт оролцсон 7 иргэнийг ажил олгогчтой холбон зуучлах ажлыг хийсэн байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран тус прокурорын газрын хяналтад байгаа зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болон хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүсд сургалт явууллаа.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн төвтэй хамтран “Хорт зуршлаас татгалзъя, эергээр нөлөөлье” аяныг 2023 оны 4 дүгээр сарын 05-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Содбаяртай “Залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлье!” сэдвээр ярилцлаа.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа эсэхийг үзэж танилцахад, шийтгэлийн хуудасны бүрдэл дутуу, зөрчлийн утга бүрэн бичээгүй, эрх зүйн хэлбэрийг батлагдсан загварын дагуу үйлдээгүй, шийдвэрлэсэн даруй материалыг прокурорт бүртгүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хамгаалах, эрүү шүүлт тулгах, хууль бусаар баривчлах, саатуулах, ялгаварлан гадуурхах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, алба хаагчдыг чадавхжуулах зорилгоор “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор У.Дэндэвдоржтой “Таслан сэргийлэх арга хэмжээний тухай ойлголт” сэдвээр ярилцлаа.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Мэргэжлийн хяналт, Татвар, Нийгмийн даатгал, Онцгой байдал, Улсын бүртгэл, Санхүү төрийн сан, Статистик, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цэргийн штаб зэрэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын удирдах албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөний үеэр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас эрүүгийн хэргийн хөдөлгөөн, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газрын зөрчлийн хэрэг бүртгэх тасаг, Замын цагдаагийн тасгийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, ажлын чанар, үр дүнг сайжруулах асуудлаар санал солилцож, тодорхой үүрэг чиглэлийг өглөө.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газрын зөрчил шалган шийдвэрлэх тасаг болон Замын цагдаагийн хэлтсийн 50 орчим албан хаагч нартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр прокурорын газраас 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар хийсэн ажил, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ-2022” нэгдсэн чуулганд оролцлоо.
Өсвөр насны 20 гаруй хүүхдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, соён гэгээрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн гомдол, мэдээлэл хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхийг судалжээ.
”Эрүүдэн шүүх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь“ сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 32 авто угаалгын газруудын үйл ажиллагааг шалган танилцжээ
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар