ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Мэргэжлийн хяналт, Татвар, Нийгмийн даатгал, Онцгой байдал, Улсын бүртгэл, Санхүү төрийн сан, Статистик, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цэргийн штаб зэрэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын удирдах албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр хийсэн ажил, түүний чанар үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, зөрчил шалган шийдвэрлэх  ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, тодорхой шийдвэрт хүрсэн байна.