ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан болон зөрчилд холбогдсон өсвөр насны 20 гаруй хүүхдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, соён гэгээрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх  сургалт зохион байгууллаа.

Сургалтад Хүүхдийн элч дуучин С.Гантогоо, Глобал Их сургуулийн захирал, боловсрол судлалын доктор, сэтгэл зүйч, сэтгэл судлалын багш М.Ичинхорлоо нар урилгаар оролцож, зөв хүн болж төлөвших, итгэл үнэмшил, урам зориг өгөх талаар ярилцлага хийсэн байна.