ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТОЙРГИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТОЙРГИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч нартай 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдал, учирч буй хүндрэл бэрхшээл түүнийг шийдвэрлэх арга зам, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын ажлын чиглэлээр харилцан мэдээлэл солилцож байх талаар ярилцаж, санал солилцсон байна.

Уулзалтын төгсгөлд дүүргийн ерөнхий прокурор Б.Чинбат хорихоос өөр төрлийн ялын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, хяналтын ажлын чиглэлээр гарч байгаа зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг арилгах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх талаар үүрэг өглөө.